
Аймгийн Засаг дарга болон Хэрлэн сумын Засаг дарга нарын 2025-2028 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд санал авах нэгдсэн уулзалт Хэрлэн сумын багуудад зохион байгуулагдаж байна.
Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл, сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал болон холбогдох албан хаагч нар 11 дүгээр багийн иргэдтэй уулзлаа.






