ОЮУТАН ЦЭРГИЙН АНХАН ШАТНЫ БҮРТГЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ 3 ДУГААР САРЫН 1-НЭЭС ЭХЭЛЖ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ХҮЛЭЭН АВНА
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл орон даяар эхлэхэд бэлэн боллоо.
Бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл E-Mongolia системээр дамжуулан цахимаар хүлээн авна.
Тавих шаардлага:
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
- Энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн (GPA) 2.8-аас дээш байх;
- 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн 1 жил тасралтгүй төлсөн байх.
Бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлнэ.