СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ “САР ШИНИЙН БАЯР”-ЫН ӨДРҮҮДЭЭР ЦАГ АГААР ЭРС ХҮЙТЭРНЭ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ “САР ШИНИЙН БАЯР”-ЫН ӨДРҮҮДЭЭР ЦАГ АГААР ЭРС ХҮЙТЭРНЭ.
Сар шинийн баярын өдрүүдээр малчид, иргэд та бүхнийг орон нутгийн замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, шатахууны нөөцийг бүрдүүлж, сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна.
Дорнод аймгийн нутгаар Салхи ихэнхи төлөв баруун хойноос секундэд 5-10 метр зарим нутгаар 11-13 метр хүрч ширүүснэ. 02 дугаар сарын 17-нд нутгийн зүүн хагаст, 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө ихэнхи нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж үзэгдэх орчин хязгаарлагдах, Улсын хэмжээнд ихэнхи гол нуурын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч, нуурын толио гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байхыг анхааруулж байна.
  • Хуваалцах: