Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Захирагчийн 2026 оны А/100 дугаар захирамжаар сар бүрийн сүүлийн 7 хоногийн Пүрэв гарагийг “Бүх нийтийн цэвэрлэгээ”-ний өдөр болгох шийдвэрийг гаргасан.
Иймд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд та бүхнийг 2026.02.26-ны өдөр зохион байгуулагдах “Бүх нийтийн цэвэрлэгээ”-нд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.