Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Захирагч С.Мөнхжаргал удахгүй болох Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өдрүүдээр хотын ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангуулах үүднээс "Хэрлэн тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, "Чойбалсан соёл амралтын хүрээлэн" ОНӨААТҮГ, "Чойбалсан хөгжил" ОНӨҮГ-ын дарга, удирдлагуудад дараах үүрэг, чиглэлийг өглөө.
Үүнд:
1.Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сар шинийн баярын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ноос 20-ны өдрийн оройн 18.00-н цагаас өглөөний 07.00 цаг хүртэл Чойбалсан хотын нийтийн эзэмшлийн зам талбайн болон гэр хорооллын гэрэлтүүлэгийг бүрэн асаах,
2.Хотын хэмжээнд байршуулсан хяналтын камерын ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг “Чойбалсан хөгжил" ОНӨҮГ-ын дарга Б.Гэрэлт-Одод
3.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг чанартай зохион байгуулах, төв болон туслах замуудын зорчих хэсгийн цас мөс, хог хаягдлыг бүрэн цэвэрлэж дуусгах,
4.Гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн, ААН байгууллагын орчмын мод бутны тайралт, таналтыг хийж дуусгах, энэ ажилд ААН байгууллагуудтай хамтран ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэхийг “Чойбалсан соёл амралтын хүрээлэн" ОНӨААТҮГ-ын дарга Г. Эрдэнэ- Очирт
5. 2026 оны 02 дугаар сарын 17-ний өдрөөс өмнө орон сууц, гэр хорооллын хог хаягдлыг бүрэн тээвэрлэж дуусгах, хүний нөөц, техникийн хүчин чадлыг бүрэн дайчлан ажиллах,
6. Баярын өдрүүдэд айл өрхийн ахуйн хог хаягдлыг татан авах хуваарь гаргаж ажиллахыг “Хэрлэн тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дарга Г.Золбаярт тус тус үүрэг болголоо.