
Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Ганбаяр Бүсчилсэн хөгжлийн хүрээнд зохион байгуулж буй "Иргэдийн спортын их наадам"-ын төвийн сумдын бүсийн тэмцээнийг нээлээ.
Дорнод аймгийн сумдууд 4 бүсэд хуваагдсан бөгөөд төвийн бүсийн сумдууд болох Хэрлэн, Баянтүмэн, Булган, Сэргэлэн сумын 328 тамирчин сагсан бөмбөг, үндэсний бөх, волейбол, үндэсний сур, ширээний теннис, шагайн харваа, шатар гэсэн 7 төрөлд хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Уг анхан шатны тэмцээнээс шалгарсан баг, тамирчид аймгийн спортын их наадамд оролцоно.
Нийт оролцож байгаа баг, тамирчддаа амжилт хүсье
ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР



