"ШИЛДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ" УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

"ШИЛДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ" УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
Дорнод аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас зарлаж буй “Хөгжье, нэгдье, манлайлъя” залуучуудын аяны хүрээнд зохион байгуулж буй “Шилдэг зохион байгуулагч” шалгаруулах уралдаанд Хэрлэн сумын 15-34 насны оюутан, залуучууд та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Залуучуудын нийгмийн оролцоо, манлайлал, сайн дурын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус уралдаанд дараах чиглэл тус бүрээс 3-аас доошгүй үйл ажиллагааг зохион байгуулж оролцоно.
- Эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн арга хэмжээ
- Хувь хүний хөгжил, сургалт, нөлөөллийн ажил
- Сайн дурын болон олон нийтийн арга хэмжээ
- Соёл урлаг, спортын арга хэмжээ
- Оюутан, залуучуудын оролцоог нэмэгдүүлсэн шинэлэг санаачилга
Хугацаа: 2026.08.01-2026.08.25
Хамрах хүрээ: Хэрлэн сумын залуучууд
Та бүхэн тайлангаа kherlensoumdd@gmail.com хаягаар 2026.08.25-ны дотор ирүүлнэ үү
  • Хуваалцах: