
Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал 2, 3, 6, 7, 8, 9, 10 дугаар багийн Засаг дарга нартай хуульд заасан зарим чиг үүргийг төлөөлүүлэн гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлууллаа.
Гэрээний үндсэн зорилго нь талууд хамтран шат шатны төрийн бодлого, шийдвэрийг сум орон нутгийн түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэх, сум, багийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл явцад хяналт тавьж, хамтран ажиллах юм.
Мөн шинэ багийн Засаг дарга нарт сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өглөө.







