“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 105 жилийн ой, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын цэргийн штабын 95 жилийн ой, Тагнуулын ерөнхий газрын цэргийн гавьяаны одонт Дорнод аймаг дахь газрын 100 жилийн ойг тохиолдуулан олон төрөлт урлаг, спортын тэмцээнүүд Чойбалсан хотод зохион байгуулагдаж байна.
Нийт 8 төрлөөр зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд 9 байгууллагын 300 гаруй баг тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
2026.03.11–12 – Гар бөмбөг
2026.03.13 – Олс таталт, Дартс, Ширээний теннис
2026.03.14 – Сагсан бөмбөг
2026.03.15 – Марш тактик
2026.03.16 – “Хайрлан дуулах эх орон” урлагийн төрлөөр тус тус зохион байгуулагдах юм.
Үүнээс “Марш-тусгай бэлтгэл”-ийн аварга анги шалгаруулах болон “буудлагын аварга”шалгаруулах тэмцээнүүд нь Чойбалсан хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдах бөгөөд нээлтийн үеэр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал баг, тамирчдад амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүллээ.