ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
Хэрлэн сумаас 2026 оныг “Хамтын оролцооны жил” болгон зарласантай холбогдуулан сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал аймгийн Цагдаагийн газрын дарга, 11 багийн Засаг дарга болон хэсгийн байцаагч нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Гэрээний хүрээнд суманд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, төр, цагдаагийн байгууллага болон орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгыг дэвшүүлж байна.
Энэ үеэр сумын Засаг даргын зүгээс гэмт хэргийн гаралтыг бууруулах, таслан зогсоох үүднээс 10 багийн хэсгийн ахлагч нарт богино долгионы станцыг гардуулж өглөө.
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА. ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА. ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
  • Хуваалцах: