Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал Улаанбаатар хот дахь Бага насны бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх "Үжин төв" ТББ -тай 2026 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа
Гэрээний хүрээнд:
- Хүүхэд хамгааллын орон нутгийн тогтолцоо, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг хэрэгжүүлэх, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх,
- Хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах
- Нийгмийн бүх орчинд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөгт өртөхөөс хамгаалах,
-нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хүүхэд хамгааллын хуульд заасан зарчмыг баримталсан цогц бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээг бий болгоход анхаарах
- Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдэд үзүүлэх нийгэм- сэтгэл зүйн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах юм.