Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний түүхт 131 жилийн ойн мэндийг Баатар хотын иргэд та бүхэндээ дэвшүүлье.
Маршал Хорлоогийн Чойбалсан нь 1895 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Халхын Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу одоогийн Дорнод аймгийн Чойбалсан суманд төржээ.
Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, төр улсаа бэхжүүлэх үйлсэд түүний оруулсан хувь нэмэр нь Монголын түүхэнд мөнхөд үлдэх гавьяа билээ.
Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын удирдлагууд Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.