Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Захирагчийн 2025 оны А/136 дугаар захирамжаар сар бүрийн сүүлийн 7 хоногийн Пүрэв гарагийг “Бүх нийтийн цэвэрлэгээ”-ний өдөр болгон зарласан. Тус захирамжийн дагуу Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчид өөрсдийн эзэмшлийн 50 метрийн зам талбайг цэвэрлэлээ. Иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагууд та бүхнийг хуваарийн дагуу өөрсдийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, хамтран ажиллахыг уриалж байна.