Улаанбурхан өвчний тархалт буурахгүй байгаатай холбогдуулан сумын онцгой комиссын өргөтгөсөн хурал хуралдаж цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хүрээнд нөхөн дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийг бүрэн дархлаажуулах чиг үүргийн хэрэгжилтэд комиссын дарга хяналт тавьж, тухайн ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болголоо.
Мөн тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ
Үүнд:
-Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын нөхцөл байдлын аюулгүйн нөөцөөс өрхийн эрүүл мэндийн төвүүд болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 30000/ гучин мянга/ ширхэг амны хаалт өгөхөөр шийдвэрлэлээ.
-Хүйтний эрч эрс чангарч байгаатай холбогдуулан сумын нөөцөөс 30 тонн буюу (1200 шуудай) тэжээлийг зөвшөөрөгдсөн бүсэд мал аж ахуй эрхэлж байгаа малчин өрхүүдэд үнэ төлбөргүй олгох шийдвэрийг гаргалаа.