Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Захирагч С. Мөнхжаргал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн харилцаанд оролцох, тэгш эрхийг хангуулах үүднээс өмчийн хэлбэр харгалзахгүй Дорнод аймагт үйл ажиллагаагаа явуулж буй бүх #Албан_Байгууллага_Аж_ахуйн_нэгжүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саадгүй нэвтрэх боломжоор хангах, байгууллагын байр үйлчилгээний талбайг стандарт шаардлагад нийцсэн налуу зам, бариултай шат, таних тэмдэг орц гарцтай болгох үүднээс 05 дугаар албан даалгаврыг гаргасан билээ.
Уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, багш, асран хамгаалагчид Хэрлэн сумын Засаг даргад тулгамдаж буй саад бэрхшээл, санал хүсэлтээ нээлттэй илэрхийлж, тусгай хэрэгцээтэй хүүхдэд боловсрол олгодог боловсролын байгууллагын төлөөллөөс сургалт, мэдээллийг авч нэг өдрийг урам зориг дүүрэн өнгөрүүлснээ илэрхийллээ.
Мөн энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг нийгэмд хүргэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулахад хувь нэмрээ оруулж буй холбоодын тэргүүдийг урамшуулж, цаашдынх нь ажил үйлсэд урам зориг өглөө.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш хамруулсан, хүртээмжтэй, тогтвортой нийгмийг хамтдаа бүтээцгээе”