Тус уулзалтын хүрээнд Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны арга барилтай танилцаж, туршлага судлах юм.
Уулзалтын ач холбогдол нь сумын багийн Зохион байгуулагчдын менежментийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, мэдээлэл түгээх хэлбэр, оролцоог сайжруулах, сум хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оршино.