“ЦЭМЦГЭР ЧОЙБАЛСАН – БИДНИЙ ОРОЛЦОО” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ЗАРЛАГДСАН КОНТЕНТЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

“ЦЭМЦГЭР ЧОЙБАЛСАН – БИДНИЙ ОРОЛЦОО” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ЗАРЛАГДСАН КОНТЕНТЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Уралдааны зорилго:
Иргэд, анги хамт олон,төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлж, хотын орчны эрүүл ахуй, ариун цэврийг /ил задгай хог хаягдал, шүлс, цэр, тамхины иш, хамрын ялгаралт /хангах, бохирдлыг бууруулах замаар хог, хаягдалгүй, соёлтой “ХОТЫН ИРГЭН”-ийг төлөвшүүлэхэд оршино.
Иргэд, төрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүтээлч санаачилга,оролцоог дэмжих замаар олон нийтэд видео контент, шторк бүтээж түгээснээр нийгэмд эерэг хандлага түгээх, зөв дадал, соёлтой, боловсон иргэнийг төлөвшүүлэхэд чиглэнэ.
Сэдэв:
“Цэмцгэр Чойбалсан – Бидний оролцоо”
Сэдвийн хүрээнд нийгэмд уриалсан, эерэг дадлыг түгээн дэлгэрүүлэх видео контент /богино бичлэг/ шторк/ зурагт контент бүтээнэ.
Хамрах хүрээ:
Ерөнхий боловсролын сургуулийн анги хамт олон
Иргэд, олон нийтийн бүлгүүд
Аж ахуйн нэгж байгууллагууд
Холбоо барих болон уралдааны материал ирүүлэх цахим хаяг:
Утас: 7058-3066, и-мэйл: info@kherlen.dd.gov.mn
Цахим хуудас: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар
“ЦЭМЦГЭР ЧОЙБАЛСАН – БИДНИЙ ОРОЛЦОО” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ЗАРЛАГДСАН КОНТЕНТЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ “ЦЭМЦГЭР ЧОЙБАЛСАН – БИДНИЙ ОРОЛЦОО” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ЗАРЛАГДСАН КОНТЕНТЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
  • Хуваалцах: