Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид 2025 оны 09 дүгээр сарын 15-аас 18-ны өдрүүдэд БНХАУ-н Өвөр Монголын Өөртөө Засах Орны Манжуур хотын Ардын засгийн ордны удирдлагууд болон Манжуур хотын дарга Yue Guo Dong-той албан уулзалт хийлээ.
Уулзалтаар олон жилийн найрамдалт харилцаатай хоёр хотын өмнөх хамтын ажиллагаагаа бататган дараагийн шатанд гаргаж хот төлөвлөлт, ногоон байгууламж, хог хаягдлын менежмент, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, жижиг дунд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж харилцан туршлага солилцон, холбогдох төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Уулзалтын үеэр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал Чойбалсан, Манжуур хотууд олон жилийн эртний найрсаг харилцаатай байдаг. Хоёр бүс нутаг цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжийг ашиглан, илүү олон түвшинд, өргөн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж ажиллана гэдэгт найдаж байна” гэв.