Чойбалсан хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй амралт сувилал, зочид буудал, хоолны газруудын үйлчилгээний менежмент, чанарыг сайжруулах, харилцааны соёлд суралцах, хувь хүний чадварыг хөгжүүлэх зорилгоор “Насан туршдаа суралцъя” төслийн санаачлагч С.Энхжаргал багштай хамтарсан сургалтыг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт зохион байгуулах тул сонирхсон иргэн, аж ахуй нэгж та бүхнийг урьж байна.
Мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт хамгийн үнэ цэнтэй.