Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал, Засаг даргын орлогч Д.Ганбаяр, Засаг даргын зөвлөх Д.Уянга нар Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөрмонголын өөртөө засах орны Манжуур хотын Гадаад харилцааны албаны орлогч дарга Фань Бө, Гадаад харилцааны албаны хэлтсийн дарга, орчуулагч Сайнаа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Чойбалсан, Манжуур хотуудын цаашдын хамтын үйл ажиллагааны талаар санал солилцов.