Дорнод аймаг байгуулагдсаны 94 жилийн ой, Зүүн бүсийн их хурд наадмыг угтаж Чойбалсан хотдоо олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа иргэд, албан хаагчдыг Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Засаг даргын “Хүндэт Жуух” бичгээр шагналаа.
Шагналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Тамиржаргал, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал, Засаг даргын орлогч Д.Ганбаяр, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Монгол ардын намын бүлгийн дарга М.Цоггэрэл, Ардчилсан намын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар гардууллаа.