ХЭРЛЭН СУМЫН ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ ОЛГОХ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЖ БАЙНА.

ХЭРЛЭН СУМЫН ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ ОЛГОХ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЖ БАЙНА.

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдын 2021 оны 361 дүгээр тушаалаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу хоршооны төслийг хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулна.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ :

Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэнд цаасаар болон zolboo@kherlen.dd.gov.mn хаягт цахимаар хүлээн авна.

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:

- Зээлийн хэмжээ: 50.000.000 төгрөг хүртэл

- Зээлийн хугацаа 60 сар хүртэл

- Зээлийн хүү: 3% хувь

- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар

ЗЭЭЛ ОЛГОХ ЧИГЛЭЛ:

1. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр:

- Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах

- Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах

- Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний мод тариалах, боловсруулах

- Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2. Туслах аж ахуйн чиглэлээр:

- Гахай, тахианы аж ахуй

- Мал, амьтны тэжээлийн үйлдвэр

- Эрчимжсэн мал аж ахуй

- Арьс, ширэн эдлэл, ноос ноолуур боловсруулах

- Зөгийн аж ахуй

3. Барилгын материал үйлдвэрийн чиглэлээр:

- Тоосго, блок, бетон хийцийн үйлдвэр

- Мод, модон эдлэл, төмөр болон хуванцар хийц

4. Бусад чиглэлээр:

- Ахуйн үйлчилгээ

- Сав, баглаа боодлын үйлдвэр

- Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр

- Бордооны үйлдвэр

- Модны үр үрсэлгээ, суулгац тариалах, хүлэмжийн аж ахуй

- Төмс, хүнсний ногоо хадгалах зоорь

- Шахмал болон сайжруулсан ахуйн түлш үйлдвэрлэл

- Технологийн гарааны бизнес

 

Холбоо барих утас: 99012561

ХЭРЛЭН СУМЫН ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ ОЛГОХ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЖ БАЙНА. ХЭРЛЭН СУМЫН ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ ОЛГОХ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЖ БАЙНА. ХЭРЛЭН СУМЫН ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ ОЛГОХ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЖ БАЙНА.
  • Хуваалцах: