Хэрлэн сумын Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд, Цагдаагийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, 4 дүгээр багийн Засаг даргын ажлын албаны зохион байгуулагч нар хамтран голын эргээр эргүүл хийж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл хүргэн, сэрэмжлүүлэг бүхий 54 ширхэг танилцуулга материал тараан ажиллалаа.
Урин дулааны улиралтай холбогдуулан голын эрэг орчимд буй бага насны хүүхэд, иргэдэд хараа хяналт тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хяналт тавих ажил өдөр бүр тогтмол зохион байгуулагдаж байна.