ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэрлэн сумын Засаг даргын санаачилгаар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд тулгарч буй асуудал, түүний шийдлийг тодорхойлох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Тамиржаргал, сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал, Засаг даргын орлогч Д.Ганбаяр, Засаг даргын зөвлөх Д.Уянга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нар, 8 багийн Засаг дарга, дэд бүтэц хариуцсан мэргэжлийн байгууллага болон 18 Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөл оролцлоо.

 

Хэлэлцүүлгийн хүрээнд Сууц өмчлөгчдийн холбооны төлөөллийн зүгээс гарсан саналыг дэд бүтэц хариуцсан байгууллагуудын төлөөлөл шийдвэрлэн, шийдвэрлэх боломжгүй бусад саналыг холбогдох байгууллагад албан хүсэлтээр уламжлахаар боллоо.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Хуваалцах: