
"Тохижилт, Үйлчилгээ, Хариуцлагын жил-2025"
Зорилтот жилийн “ТОХИЖИЛТ” ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ -ний дагуу Засаг даргын орлогч Д.Ганбаяр, албан хаагчдын хамт 9 дүгээр багт ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна орчин, тохижилт, зогсоол талбайн асуудлыг хөндөн, багийн Засаг даргад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, байгууллагын удирдлагуудтай уулзан хамтран ажиллах талаар зөвлөмж өгч ажиллалаа.





