
Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Ганбаяр, Засаг даргын зөвлөх Д.Уянга нар Оросын Холбооны улсын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын баярын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдсан "Чита ба Нөхөрсөг хотууд" хүүхдийн бүтээлийн уламжлалт тэмцээнд оролцон шалгарсан сурагчдын шагналыг гардууллаа.



