Мэндчилгээ

       Дэлхийн багш нарын 27 дахь, Монголын багш нарын 55 дахь өдөр, орчин цагийн Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Чойбалсан хотынхоо соён гэгээрүүлэгч, эрдмийг түгээгч үе үеийн багш нар та бүхэндээ Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндийг өргөн дэвшүүлье.
100 гаруй улс хамтдаа Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэсээр иржээ. Багш нарын өдрийг тэмдэглэх нь хүний хөгжилд тэдний гүйцэтгэх үүрэг, хөдөлмөр зүтгэлийг олон нийтэд таниулах, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, амжилт бүтээлийг алдаршуулах олон талын ач холбогдолтой.
       Багш хэмээх алдрыг хүртсэн хэн бүхэн энэ мэргэжлийн үнэ цэнийг өндөрт өргөж, эрхэмлэж явах учиртай. Багш нар улс орны хөгжлийг түүчээлэгч байсаар ирсэн, байсаар ч байна. Өнөөдөр нийгмийн хөдөлгөгч хүч нь боловсролын салбарт байна гэдгийг онцлон хэлмээр байна.
Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг гэсэн сайхан үг байдаг. Багш нар маань эх орныхоо ирээдүйг авч явах иргэн-бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид. Сайн бүтээгдэхүүн сайн борлуулалттай байдагтай адил сайн боловсон хүчин эх орноо хөгжүүлнэ.
Эрхэм багш нарынхаа ажил үйлст амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын багш нарын яруу алдар мандан бадрах болтугай.


скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Мэндчилгээ

УРИАЛГА

ЗӨВЛӨМЖ

ЗӨВЛӨМЖ

Сумын ГХУСАЗСЗ

ОНХСан