Танилцуулга


Танилцуулга:

Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хот нь нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 655 км-д оршдог. Чойбалсан хот нь засаг захиргааны нэгж Хэрлэн суманд харьяалагддаг ба Хэрлэн сум нь 11 багтай 47153 хүн амтай. Үүнээс эрэгтэй 22744буюу 48 хувь, эмэгтэй 24409 буюу 52 хувийгэзлэж байна. 2021 оны жилийн эцсийн байдлаар 147560 мал тоологдсон.

Ерөнхий боловсролын төрийн болон хувийн хэвшлийн 12 сургуульд 12163 суралцагчид, Сургуулийн өмнөх боловсролын 23 цэцэрлэгт нийт 4524 хүүхэд хүмүүжиж байна. Мөн Дорнод их сургууль, Дорнод политехник коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 1500 гаруй оюутан суралцаж мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэн гарч байна.

Төрийн байгууллагууд болох музей /байгалийн болон уран зургийн/, Хөгжимт Драмын театр, Дамдинсүрэнгийн нэрэмжит төв номын сан, Спортын ордон зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн бүсийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг маршал Х.Чойбалсангийн нэрэмжит олон улсын Нисэх онгоцны буудал, Улаанбаатар Төмөр замын Баянтүмэн тасаг, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК, Дорнод НАА ххк, Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төв, Гаалийн газар, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа, Хүнс, барааны болон мал, амьтны гаралтай түүхий эдийн төрөлжсөн захууд ажиллаж байна.

Чойбалсан хотод Монгол дайчдын хөшөө, Бөмбөгдөлтийн хөшөө, Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөө, ОХУ-ын баатар Кукушзины хөшөө, Даниелёвын командын байр, Жуковын байр, Маршал Х.Чойбалсангийн хөшөө, Ц.Дамдинсүрэнгийн хөшөө, Өүлэн эхийн хөшөө, ОХУ-ын нисгэгч Н.Ф. Гастеллогийн хөшөө, ОХУ-ын баатар, Пионер Зоя Космодмянскаягийн хөшөө зэрэг түүхт хөшөө, дурсгалт газрууд олон бий. Чойбалсан хот нь хүн ам, эдийн засаг, нийгэм, оюуны төвлөрөл болсон, улс орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа хүн ам, хөгжлөөрөө Монгол улсынхаа эхний 4 дүгээрт багтдаг хот билээ. Чойбалсан хот 2007 онд Бүтээлч хот, 2010 онд Ногоон хот, 2011 онд Бүтээлч хот-оор шалгарсан байна.

фильмы бесплатно
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

МЭНДЧИЛГЭЭ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

АВЛИГЫГ МЭДЭЭЛ

ОНХСан

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Мэндчилгээ

ЗӨВЛӨМЖ

УРИАЛГА

ОНХСан

ЗӨВЛӨМЖ