Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас санаачлан Хэрлэн голын хогийг цэвэрлэлээ

Зэвсэгт хүчний 327 дугаар анги “Спортоор хичээллэе” аяны хүрээнд 07 дугаар сарын 25-ны өдөр Хэрлэн голын зүүн цементэн гүүрнээс баруун модон гүүр хүртэлх 15 га талбайд хог цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Их цэвэрлэгээний ажилд 327 дугаар ангийн бие бүрэлдэхүүн,  Зэвсэгт хүчний 085 дугаар анги,  Онцгой байдлын газрын алба хаагчид оролцож, голынхоо 2 талаар 100 метрийн радиуст өглөөний 11 цагаас үдшийн 20 цаг хүртэл ажилласан байна.
Зэвсэгт хүчний 327 дугаар анги нийгмийн хариуцлагын хүрээнд хог цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд Хэрлэн номингоос Төмөр зам хүртэлх талбай болон Чойбалсан нисэх онгоцны буудлын ногоон байгууламжийг тус тус цэвэрлэх ажлыг зохион байгуулж байсан бөгөөд ийнхүү 3 дахь удаагаа Хэрлэн гол орчмын хогийг цэвэрлэлээ.
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан