Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хадлан тэжээл бэлтгэх, бэлчээр ашиглалтын талаарх зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа


Монгол Улсын Засгийн газрын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” 2018 оны 218 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит 3 дугаар хуралдааны 02 дугаар тогтоолоор баталсан “Бэлчээр, хадлан, тэжээлийн талаар баримтлах бодлого”, аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 08 дугаар сарын 04-ний өдөр зөвлөлдөх уулзалтыг Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, холбогдох агентлаг, хэлтсийн удирдлагууд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч нар оролцлоо.
Энэхүү уулзалтаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний алба, Бүсийн төв, Онцгой байдлын газраас чиглэл тус бүрээр сумдын удирдлагуудад цаг үеийн мэдээлэл өгч, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, бэлчээр хадлангийн талбайг зохистой ашиглах, сайжруулах, хамгаалах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, харилцан санал, бодлоо солилцлоо.

Түүнчлэн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Манай аймаг газрын нэгдмэл сангийн ангиллаар 811,0 мянган га хадлангийн талбайтай бөгөөд Улсын хэмжээний нийт хадлангийн талбайн 47,2 хувийг эзэлдэг. Энэ нь жилд дунджаар 60,0-135,0 мянган га талбайгаас хадлан бэлтгэж, дотоодын хэрэгцээгээ хангахын сацуу илүү бэлтгэсэн өвсөө гадаад, дотоодын зах зээлд борлуулж, нэмэлт орлого олох боломжтой юм” хэмээн уг уулзалтын үеэр хэлсэн үгэндээ онцлон дурьдсан ба гадаадын иргэд Монгол иргэдийн нэр дээр хадлангийн талбай авч, өвс хадах үйлдлийг таслан зогсоосон бөгөөд орон нутгийн аж ахуйн нэгжүүд хадлан хадаж, гадаад, дотоодын зах зээлд борлуулахыг бүрэн дэмжиж ажиллахаа мөн илэрхийллээ.
Аймгийн хэмжээнд 2018 онд аюулгүйн нөөцөд 250,0 тн өвс, 50,0 тн үйлдвэрийн тэжээл, Сумын аюулгүйн нөөцөд /сум тус бүр 100,0 тн өвс, 30,0 тн үйлдвэрийн тэжээл/ 1400,0 тн өвс, 420,0 тн үйлдвэрийн тэжээл, малчдын түвшинд 75,3 тн өвс, 295 тн үйлдвэрийн тэжээл, 195 тн гар тэжээл бэлтгэхээр зорьж байна.
Хадлан тэжээл бэлтгэх зөвшөөрөл хүсч буй аж ахуй нэгжүүд нь хадлан бэлтгэхэд туршлагатай ажилтантай байх, тоног төхөөрөмж хүрэлцэхүйц байх /түрээсийн байж болно/, газрын төлбөрөө төлөх санхүүгийн чадавхитай байх зэрэг тодорхой шалгууруудыг хангах ба орон нутгийн аж ахуй нэгжид давуу эрх олгох юм.
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан