“Оюутан цэрэг” хөтөлбөрийн явц, тусгай бэлтгэлийн үйл ажиллагаатай танилцлаа


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалах сайдын тушаал, “Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс “Оюутан цэрэг” хөтөлбөрийг Дорнод аймаг  3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр 08 дугаар сарын 07-ны өдөр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн явц, тусгай бэлтгэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүд жагсаалын үзүүлэх тоглолтыг зохион байгуулж, жагсаалын сүр хүчийг гайхуулан, эр цэргийн албыг амжилттай хааж буйгаа нотоллоо.
Монгол Улс 2013 оноос эхлэн Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Орон нутаг дахь их, дээд сургууль, коллежийн бакалврын өдрийн ангид суралцаж буй 18 насанд хүрсэн 1 дүгээр дамжааны оюутнууд сайн дурын үндсэн дээр цэргийн жинхэнэ албыг “Цэргийн ерөнхий бэлтгэл”, “Цэргийн тусгай бэлтгэл”-ийн шаталсан сургалттайгаар 4 сарын хугацаанд хаах ажээ.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд оюутнуудаас бие бялдрын түвшин тогтоох шалгалт авч, цэргүүдийг сонгосон бөгөөд 04 сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд Дорнод Политехник коллежийн Цэргийн танхимд Цэргийн ерөнхий бэлтгэлийг хангаж, цаашлаад хээрийн тусгай бэлтгэлд гарч цэргийн жинхэнэ албанд суралцаж эхэлсэн юм.  Оюутан залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсанаар суралцах хугацаандаа цэргийн жинхэнэ албыг хаах, цаашлаад төрийн албанд ороход хүндрэлгүй зэрэг ач холбогдолтой учир оюутнууд сайн дураараа  нэмэгдэж байна.
Уг хөтөлбөрийн тусгай бэлтгэлийн үйл ажиллагаа 06 дугаар сарын 18-ны өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж, 8 дугаар сарын 17-ны өдөр алба хаах хугацаа дуусч, оюутан цэргүүд халагдах юм.
  скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан