Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор хэрэгжиж байгаа "Хүүхэд, эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хүүхдийн урлагийн наадам зохион байгуулагдлаа. Уг урлагийн наадмыг Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Соёл, урлагийн газартай хамтран зохион байгуулж, Хэрлэн сумын 9 сургуулийн 574 сурагч мэндчилгээ, язгуур урлаг, үндэсний найрал, цөөхүүл хөгжмийн хамтлаг, гоцлол дуу /ардын болон уртын/, хамтлаг бүжиг, гоцлол бүжиг, гоцлол дуу /эстрад болон зохиолын/ гэсэн 7 төрлөөр өрсөлдлөө.
Наадмын шагналт байранд:
1.Мэндчилгээ: Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
2.Язгуур урлаг: Хан-Уул цогцолбор сургууль
3. Үндэсний найрал, цөөхүүл хөгжмийн хамтлаг: Ерөнхий боловсролын 12 дугаар сургууль
4. Гоцлол дуу / ардын болон уртын/: Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн сурагч М.Намуунбайгал
5. Хамтлаг бүжиг: Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль
6. Гоцлол бүжиг: Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн сурагч Г.Соёлмаа
7. Гоцлол дуу / эстрад болон зохиолын/: Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн сурагч Ч.Сарангоо, "ШИЛДЭГ БАГШ"-аар Хан-Уул цогцолбор сургуулийн багш Л.Эрдэнэбаяр, Шинэ Хөгжил цогцолбор сургуулийн багш н.Анхбаяр нар шалгарлаа. Нийт дүнгээр тэргүүн байранд ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, дэд байранд ерөнхий боловсролын 12 дугаар сургууль, гутгаар байранд ерөнхий боловсролын 8 дугаар сургууль тус тус шалгарч бусдыгаа манлайлаа.

