ЦЭРГИЙН БҮРТГЭЛ



ЗАРЛАЛ

Дорнод аймгийн харьяат цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицер, ахлагч нарын 2022 оны цэргийн бүртгэл 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдөр хvртэл харъяа багийн Засаг даргын ажлын байранд явагдаж байгаа тул 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч, 60 хүртэл насны ахлах, 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд бүртгэлдээ хамрагдана уу.

Цэргийн бүртгэлд ирэхдээ дараах бичиг, баримттай ирнэ.

ҮҮНД:

1. Цахим үнэмлэх

2. Цэргийн үүрэгтний үнэмлэх /Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэхтэй ирж тэмдэглэл хийлгэнэ.

Цэргийн үүрэгтэний үнэмлэхээ хаяж гээдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд

1. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь

2. иргэний цахим үнэмлэх /төрсний гэрчилгээ/

3. Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.

Цагдаа, Тагнуул ОБЕГ, Шүүхийн алба хаагчид ажлын газрын үнэмлэх цахим үнэмлэхтэй очиж бүртгэлээ хийлгэнэ үү.

Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.



ДОРНОД АЙМГИЙН ЦЭРГИЙН ШТАБ

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Мэндчилгээ

УРИАЛГА

ЗӨВЛӨМЖ

ЗӨВЛӨМЖ

Сумын ГХУСАЗСЗ

ОНХСан