“Тал нутгийн ахан дүүс” түүхэн дурсгалт хөшөөний нээлт боллоо.

Аймгийн баяр наадмын онцлог үйл явдлын нэг нь “Тал нутгийн ахан дүүс”, халх, буриад, барга, үзэмчин ахан дүүсийн аж байдлын онцлогийг харуулсан  хөшөөний нээлтийн ёслол зохион байгуулаглаа. Энэхүү хөшөөг сумын Засаг даргын санаачлагаар  барималч н.Гантөмөр, н.Алтансүх нарын зургаар орон нутгийн хөгжлийн сангийн 80.0 сая төгрөгийн хөрөнгөөр“АСБЭ” ХХК гүйцэтгэж, ут хөшөө нь 3 метр өндөртэй, боржин чулуун хөшөө юм.

Хөшөөний нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, Засаг дарга С.Ганбат, Засаг даргын орлогч М.Бадамсүрэн, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч Ж.Энхцэцэг, Засаг даргын орлогч Т.Энхтөр, Тамгын газрын дарга Б.Хасархүү албаны бусад хүмүүс оролцлоо.

Hushuu3

Hushuu2

Hushuu1

Хэрлэн сумын 3 дугаар баг Монгол дайчдын хөшөөний урд талын цэцэрлэгт хүрээлэнг цаашид тал нутгийн онцлогтойгоор тохижуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.