Хэрлэн сумын 3-р баг “Багийн дуу”-тай боллоо.

Slide2Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын ажлын алба багийн дуу бүтээж, клипжүүлэх ажлыг 06 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, 153 иргэнийг хамруулан нутаг дэвсгэрийнхээ түүхэн дурсгалт газруудад зураг авалтыг хийлгэлээ.

Мөн 3 дугаар багаас “Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг угтаж, багийн “Хөдөлмөрч гэр бүл”-ээр шалгарсан 20 өрхийн танилцуулга, мэдээллийг бэлтгэсэн байна. Хэрлэн сумын 3 дугаар багийн иргэдийн дунд Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ундармаа “Ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж, хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга ухаанд суралцуулах, бүтээлч, хамтач сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор 0-5 насны болон 1-5 дугаар ангийн хүүхэдтэй ээжүүдийг оролцуулав. Өдөрлөгөөр 0-5 насны болон 1-5 дугаар ангийн хүүхэдтэй /давхардсан тоогоор/ 58 ээжид “Хүүхдийг нас насанд нь тохируулан хүмүүжүүлэх аргууд” сэдвээр Монгол Улсын зөвлөх багш Д.Түмэнжаргал, “Өрхийн санхүүг зөв хөтөлж сурах, Бүүвэйн дууны ач холбогдол” сэдвээр сумын ИТХ-ын төлөөлөгч Голомт банкны захирал Л.Нарангэрэл, “Эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргадаг нийтлэг алдаанууд” сэдвээр Гэр бүл судлаач, магистр О.Сүндэрьяа нар сургалт явууллаа.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.