“Идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэнд” ахмадын өдөрлөг

Ahmad hudСумын “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлын хүрээнд “Идэвхтэй хөдөлгөөн-эрүүл мэнд” өдөрлөгийг 10 дугаар багийн Ахмадын зөвлөл санаачлан 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хөл бөмбөгийн талбайд зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр тус багийн ахмадууд ажлын байранд хийх дасгал, жавхаат бүжгийн хэмнэл, биеэ тэтгэн чийрэгжүүлэх хийн дасгал,  хөдөлгөөний үзүүлэх тоглолтуудыг гүйцэтгэж олон нийтэд сурталчилж, Хэрлэн сумын ЗДТГ-ын мэргэжилтэн У.Энхмарт, аймгийн Эрүүл мэндийн төв, Соёл спорт, аялал жуулчлалын газар, Тавтаанай СӨХ, Ягаан цээнэ ӨЭМТөв, Мижи телевиз зэрэг байгууллагууд,  нийт 200 гаруй  иргэд  оролцов. Биеэ тэтгэн чийрэгжүүлэх дасгал, хөдөлгөөнд тогтмол идэвхитэй оролцож байгаа 5 ахмадыг Соёл спорт, аялал жуулчлалын газраас талархлын бичиг, амин дэм, мөн “Табтаанай СӨХ, “Ягаан цээнэ” ӨЭМТ-өөс 20 ахмадад витамин, вакус олгосон байна.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.