Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд гимнастикийн тэмцээн зохион байгуулав.

Хэрлэн сумын 6 дугаар цэцэрлэгийн  санаачилгаар “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Авъяас” дэд хөтөлбөр, сумын “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж,  сургуулийн өмнөх насны хүүхдийн авъяасыг нээн илрүүлэх, тэдний бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх зорилгоор цэцэрлэгүүдийн дунд  явуулсан “Уран хөдөлгөөнт гимнастик”- ийн тэмцээн 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдаж, нийт 10 цэцэрлэгийн 300 хүүхэд хамрагдав. Уг үйл ажиллагааг сумын Засаг даргын шийдвэрээр 650000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Тэмцээний 1 дүгээр байранд аймгийн тэргүүний 6 дугаар цэцэрлэг, 2 дугаар байранд улсын тэргүүний 12 дугаар цэцэрлэг, 3 дугаар байранд 2 дугаар цэцэрлэг тус тус шалгарсан байна.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.