Төсвийн хөрөнгөөр хийгдэх 9 ажлын эрхийг шилжүүлэв.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан улсын төсөв болон аймаг, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэх бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах талаар зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт сумын удирдлагууд болон Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд оролцлоо. Сумын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн 2014 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг батлуулан, аймгийн Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлж, сумын вэб сайтад байршуулав. 2014 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс 9 ажлын эрхийг төсвийн шууд захирагч нарт шилжүүллээ.
Чойбалсан хотын авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн өнөөгийн байдал, цаашдын төлөвлөлтийн талаар мэдээлэл бэлтгэж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүллээ.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.