Хэрлэн сумын удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны тэмдэглэлүүд

001

ДОРНОД АЙМГИЙН
ХЭРЛЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
“ШУУРХАЙ” ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

2014 оны 01 сарын 07                Дугаар 01                                         Хэрлэн сум

Хэрлэн сумын төсвийн  болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны “Шуурхай”  хуралдааны тэмдэглэлээс:

Нэг: Засаг дарга Ж.Энхцэцэг аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдааны мэдээлэл, сумын 2013 оны жилийн эцсийн хүн ам, мал тооллогын дүн мэдээ, ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн 4-р хуралдааны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Сумын 2014 оны төсөв”, аймгийн Хүний хөгжлийн индекс /Боловсролын түвшин, хүн амын дундаж наслалт, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээ/, Аймгийн Засаг даргын Тамгын газрын 7058-2233  дугаарын нээлттэй утсанд иргэдээс хүлээн авсан санал хүсэлтүүдийн шийдвэрлэлт болон цаг үеийн бусад асуудал, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Хасархүү “Төсвийн сахилга, хариуцлагыг өндөржүүлэх тухай” 2013.12.26-ны А/410 тоот захирамж, Шүүхийн нэр томьеог хэрхэн хэрэглэх талаар  ирүүлсэн албан тоот, Хөрөнгө орлогын мэдүүлэг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн У.Энхмарт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан “Эрүүл сум, баг, ажлын байр, сургууль, цэцэрлэг бий болгох”, “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх” сумын дэд хөтөлбөрүүд, Үйлдвэрлэл, аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн В.Амартүвшин 2014 оны цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн талаар мэдээлэл хийж, удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өгөв. Үүнд:
Нэг: Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, СӨХ-дын дарга нарт  ҮҮРЭГ БОЛГОХ нь:
1.1. “Төсвийн сахилга, хариуцлагыг өндөржүүлэх тухай” 2013.12.26-ны А/410 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах,

1.2. Аймгийн Прокурорын газраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу өмчийн хулгайнаас урьдчилан сэргийлэх зорилгоор  байгууллагынхаа эргэн тойрныг камержуулах, харуул хамгаалалтыг сайжруулах, өмчийн хулгайгаас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах.
1.3. Төрийн байгууллагуудын удирдлагууд Авлигын тухай хуулийн дагуу Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэгийг 2014.01.15-ны дотор гаргаж ирүүлэх,

1.4.Аймгийн Засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахтай холбогдуулан зохион байгуулагдах Нээлттэй хэлэлцүүлэгт оролцох,
1.5. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр “Эрүүл сум, баг, ажлын байр, сургууль, цэцэрлэг бий болгох” сумын дэд хөтөлбөр, “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх” сумын дэд хөтөлбөрүүдийн хамаарал бүхий зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэлийг өөрийн байгууллагын онцлог, үйл ажиллагаанд тохируулан хөтөлбөр, төлөвлөгөө гарган, өөрсдийн үр дүнгийн гэрээнд тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллах,
1.6. Өөрийн байгууллагад ажилладаг 18-50 насны цэргийн I, II бэлтгэл үүрэгтний нэрсийн жагсаалт, судалгааг маягтын дагуу гаргаж 2014 оны 01 дүгээр сарын 08-ны дотор сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг тус тус үүрэг болгов.

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР

001

ДОРНОД АЙМГИЙН
ХЭРЛЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
“ШУУРХАЙ” ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

    2014 оны 01 сарын 14                Дугаар 02                                         Хэрлэн сум

Хэрлэн сумын төсвийн  болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны “Шуурхай”  хуралдааны тэмдэглэлээс:

Нэг: Засаг дарга Ж.Энхцэцэг аймгийн ӨМӨЗО-ны Шинэ Барга баруун хошуутай хамтран зохион байгуулах “Цагаан сар угтах баяр”-ын арга хэмжээ, аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдааны мэдээлэл, аймгийн Засаг даргын 2014.01.06-ны “Шагналын журмыг шинэчлэн батлах тухай” А/04 дүгээр захирамж, аймгийн Засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн саналтай холбоотой зохион байгуулагдсан хэлэлцүүлэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын 7058-2233  дугаарын нээлттэй утсанд сумын Засаг даргын Тамгын газартай холбоотой иргэдээс гаргасан санал, хүсэлтийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлын мэдээлэл, Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн явц, гадаад харилцааны чиглэлээр зохион байгуулагдсан ажил, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээ, цаг агаарын урьдчилсан мэдээ, цасан бүрхүүлийн хэмжээ  болон цаг үеийн бусад асуудлаар, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Хасархүү сумын Засаг даргын 2014.01.09-ний өдрийн Б/01 Т.Лхамдуламыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай”, Б/02 “Т.Лхамдуламыг багийн Засаг даргаар томилох тухай”, Б/03  “С.Цэнгэлжаргалыг багийн Засаг даргаар томилох тухай” захирамж болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийж, удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өгөв. Үүнд:
Нэг. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт  ҮҮРЭГ БОЛГОХ нь:

1.1. Аймгийн төв номын санд 2014.01.20-нд зохион байгуулагдах 8 дугаар сургуулийн суралцагч Чулууны Ганбаярын анхны бие даасан үзэсгэлэн болон хүүхдийн мэдлэг чадварыг үнэлж дүгнэх, математик сэтгэлгээг хөгжүүлэх  зорилготой  “Язгуур”  бага  олимпиадад багш, суралцагчдаа болон удирдлагууд идэвхтэй оролцох

1.2.Шагналын тодорхойлолтыг ирүүлэхдээ аймгийн Засаг даргын 2014.01.06-ны “Шагналын журмыг шинэчлэн батлах тухай” А/04 дүгээр захирамжаар батлагдсан журман нийцүүлэх,

1.3.Хуваариар хариуцуулсан нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, байгууллагынхаа эргэн тойрны 50 м хүртэлх талбайн хогийг цэвэрлэх, хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх,

Хоёр. СӨХ-дын дарга нарт ҮҮРЭГ БОЛГОХ нь:

2.1. Орон сууцны байруудын эргэн тойрон болон ар талын хог хаягдлыг цэвэрлэж, цэвэр цэмцгэр орныг бүрдүүлж ажиллах,

2.2. Орцны жижүүрүүд хогны машин ирэх хугацааг тооцон, орон сууцны байруудын хогийг гаргаж байх тал дээр анхаарах,

2.3. Орцны жижүүрүүдийн цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР

001
ДОРНОД АЙМГИЙН
ХЭРЛЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
“ШУУРХАЙ” ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

    2014 оны 02 сарын 11                                                         Дугаар 05                                                              Хэрлэн сум

Хэрлэн сумын төсвийн  болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны “Шуурхай”  хуралдааны тэмдэглэлээс:

Нэг: Засаг дарга Ж.Энхцэцэг аймгийн Онцгой комиссын хуралдаан, аймгийн Засаг даргын Шуурхай хуралдааны мэдээлэл, дулааны цахилгаан станцын өргөтгөл, Их бурхант цогцолбор, Хэрлэн барс хотын сэргээн засварлалт, шүлхий өвчний дэгдэлт,  цаг үеийн шинжтэй шуурхай ажлуудыг зохион байгуулах, Худалдан авах ажиллагааны зарчмыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Засгийн газрын худалдан авах ажиллагааны зохион байгуулалт” сэдэвт сургалт, аймгийн Прокурорын газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулах, элэг шилжүүлэн суулгах хүүд зориулж хандивын аян өрнүүлэх, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Хасархүү аймгийн Засаг даргын 2014.02.06-ний А/14 дүгээр захирамжийн суманд хамааралтай заалтууд, 7 хоногт зохион байгуулсан ажлын товч мэдээлэл болон цаг үеийн бусад асуудлаар, “Оюуны 9 дэвшил” төрийн бус байгууллагын дэргэдэх архидалтын эсрэг “Эрүүл идэвхтэй амьдрал” клубын тэргүүн Н.Хүрэлбаатар үйл ажиллагааныхаа талаар товч  мэдээлэл хийж, удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өгөв. Үүнд:
Нэг. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт  ҮҮРЭГ БОЛГОХ нь:

1.1.Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг тогтмол хийх,
1.2.Шүлхий өвчин гарсантай холбогдуулан Хэрлэн голын хойт замаар Улаанбаатар хот руу тээврийн хэрэгсэл зорчих болсныг байгууллага, хамт олондоо мэдээлэх,
1.3.Долоо хоногт хийсэн ажлын мэдээллийг Боловсрол, соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Үднаранд ирүүлж байх,
1.4. “Оюуны 9 дэвшил” төрийн бус байгууллагын дэргэдэх архидалтын эсрэг “Эрүүл идэвхтэй амьдрал” клубтэй хамтран сургалтыг зохион байгуулах,
1.5.Ажлын байранд архидан согтуурах явдалд хяналт тавьж ажиллах,
1.6. Аймгийн Засаг дарга ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулах гэрээний төсөлд тусгах саналаа өнөөдөртөө багтаан ирүүлэх, гэрээг 2014.02.27-ны 10.00 цагт байгуулах тул дээрх хугацаанд албан томилолтоор явахгүй байх, ажлаа зохицуулахыг тус тус үүрэг болгов.

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР

001

ДОРНОД АЙМГИЙН
ХЭРЛЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
“ШУУРХАЙ” ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

2014 оны 02 сарын 18                Дугаар 06                                         Хэрлэн сум

Хэрлэн сумын төсвийн  болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны “Шуурхай”  хуралдааны тэмдэглэлээс:

Нэг: Засаг даргын Тамгын газрын дарга Б.Хасархүү “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай” 2014.02.06-ны А/43,  Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай“ 2014.02.14-ны А/58, сумын Засаг даргын  “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай” 2014.02.10-ны А/33 захирамж, Үйлдвэрлэл, худалдаа, хөнгөн үйлдвэр эрхлэгчдийн хэлэлцүүлэг, цахим тоглоомын үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавих, цаашид ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл, сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн тендер болон цаг үеийн бусад асуудлаар, Боловсрол, соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Үднаран  Хэрлэн сумын 10 багт ажиллаж буй хамтарсан багийн гишүүдийн хүүхдийн хамгааллын асуудалд хамтран ажиллах талаарх сургалт, Хотын архитектор А.Түмэнжаргал “Үнэлгээний хороо байгуулах эрх шилжүүлэх тухай” 2014.02.11-ний А/35 дугаар захирамж,  Б.Даваа шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тандалтын судалгаа, нохой устгалын мэдээллийг тус тус хийж, удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өгөв. Үүнд:
Нэг. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт  ҮҮРЭГ БОЛГОХ нь:
1.1. Сүхбаатар, Хэнтий болон Дорноговь аймгийн зарим сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Хэрлэн голын хойт замаар Улаанбаатар хот руу тээврийн хэрэгсэл зорчих болсныг байгууллага, хамт олондоо мэдээлэх,

1.2. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран Хэрлэн сумын 10 багт ажиллаж буй хамтарсан багийн гишүүдийн хүүхдийн хамгааллын асуудалд хамтран ажиллах талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 2014.12.20-ны өдрийн 09:00-14:00 цагт сургалт зохион байгуулагдах тул нийгмийн ажилтнуудыг хамруулах,
Хоёр. СӨХ-дын дарга нарт ҮҮРЭГ БОЛГОХ нь:
2.1. Орон сууцны байруудын нэн тэргүүнд солих шаардлагатай шугам сүлжээний төсвийг 2014.02.24-ний дотор хийлгэж архитектор А.Түмэнжаргалд ирүүлэх,

2.2. Орцны жижүүрүүд хогны машин ирэх хугацааг тооцон, орон сууцны байруудын хогийг гаргаж байх тал дээр анхаарч ажиллахыг тус тус үүрэг болгов.

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР

001
ДОРНОД АЙМГИЙН
ХЭРЛЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
“ШУУРХАЙ” ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

2014 оны 03 сарын 04                Дугаар 07                                         Хэрлэн сум

Хэрлэн сумын төсвийн  болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны “Шуурхай”  хуралдааны тэмдэглэлээс:

Нэг: Засаг даргын Тамгын газрын дарга Б.Хасархүү аймгийн Засаг даргын 2014.02.26-ний өдрийн “Тээврийн хэрэгслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/84 дүгээр захирамж, 2014.02.27-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/88 дугаар захирамж, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, Аймгийн Прокурорын газраас 2014 оныг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх жил болгон зарласантай холбогдуулан Хэрлэн сумын ЗДТГ, Прокурорын газрын хамтын ажиллагаа,  7 хоногт зохион байгуулсан ажлын товч мэдээлэл болон цаг үеийн бусад асуудлаар, аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Ч.Ганбат Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагааныхаа талаар товч  мэдээлэл хийж, удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өгөв. Үүнд:
Нэг. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт  ҮҮРЭГ БОЛГОХ нь:

1.1. Худалдан авах ажиллагааны зарчмыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Засгийн газрын худалдан авах ажиллагааны зохион байгуулалт” сэдэвт эрх олгох сургалтад холбогдох ажилтнуудаа хамруулах,

1.2.Чойбалсан хотыг дэлхийн жишигт нийцсэн ногоон хөгжлийн чиг баримжаатай хот болгон хөгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын  “Нэг өрх-нэг мод” уриалгыг байгууллага дээрээ мөрдлөг болгон ажиллах,

1.3. Аймгийн Прокурорын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран хүүхэд өсвөр үеийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2014.03.05-ны өдөр зохион байгуулагдах сургалтад хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл, сургуулийн нийгмийн ажилтнуудыг хамруулахыг тус тус үүрэг болгов.

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР

001

ДОРНОД АЙМГИЙН
ХЭРЛЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
“ШУУРХАЙ” ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

    2014 оны 03 сарын 11                Дугаар …..                                         Хэрлэн сум

Хэрлэн сумын төсвийн  болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны “Шуурхай”  хуралдааны тэмдэглэлээс:
Нэг: Сумын Засаг даргын Ж.Энхцэцэг аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдааны мэдээлэл, өгөгдсөн үүрэг даалгавар, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлууд, цэцэрлэгийн хүүхдүүдийн орчин нөхцлийг сайжруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, цаг үеийн бусад асуудлаар,  Засаг даргын Тамгын газрын дарга Б.Хасархүү өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлын мэдээлэл, Монгол улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун  2013 онд хийсэн ажлын тайлан, 2014 онд Чойбалсан хотод улс, аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд,  2013 оны хавар, намрын чуулганаар 167 хууль, 78 УИХ-ын тогтоол батлахад оролцож, Орон нутгийн хөгжлийн сангийн 12.0 тэрбум төгрөгөөс төсвийн тухай хуулийн дагуу 7.2 тэрбум төгрөгийг сумдад дахин хуваарилан, үлдсэн 4.8 тэрбум төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас зарцуулахаар төсөл, арга хэмжээг аймгийн ИТХ-аар хэлэлцэн, 2014 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний ерөнхий төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулсан байна. Улсын төсвийн хөрөнгөөр Аймгийн төвийн цахилгаан хангамж, гэрэлтүүлгийг шинэчлэх, Хөлөнбуйр суман дахь Хэрлэн голын төмөр бетонон гүүрний угсралт, Залуус хороолол руу гадна шугам сүлжээ байгуулах ажлыг үргэлжлүүлэх, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байрны барилгын ажлыг үргэлжлүүлэх, аймгийн Боловсролын газрын барилга, Политехникийн коллежийн цогцолбор хотхон болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд тусгагдсан байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан хотын авто замын өргөтгөл, шинэчлэл, гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн ажилд хэрэгжүүлэхээр 6,6 тэрбум төгрөгийн 80 хэрэгжүүлэхээс  Чойбалсан хотод шинээр авто зам тавих /Хэрлэн, 4,10-р баг/, Авто замын уулзваруудыг шинэчлэн өргөтгөх, шинээр авто зам тавих, нийтийн орон сууцны хорооллын авто зам, зогсоол, хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, Чойбалсан хотын төвд ногоон байгууламж бүхий явган хүний болон дугуйн зам тавих зэрэг төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл хийж,

Нэг. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, СӨХ-дын дарга нарт ҮҮРЭГ БОЛГОХ нь:
1.1. Төрийн албан хаагчид ёс зүйн харилцаандаа анхаарах, томилолтоор явахдаа тухайн ажлыг үр дүнтэй, илтгэх хуудсыг танилцуулсан байх,
1.2. Байгууллагынхаа 2014 онд хийгдэх тохижилтын ажлын төлөвлөгөөг 2014.03.14-ны дотор ирүүлэх,
1.3. .Чойбалсан хотыг дэлхийн жишигт нийцсэн ногоон хөгжлийн чиг баримжаатай хот болгон хөгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2014.02.27-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/88, сумын Засаг даргын 2014.03.10-ны А/72 дугаар “Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлалт, хамгаалалтыг сайжруулах тухай” захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах,
1.4. Ажилчдын ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээнд ажлын байранд архидан согтуурах явдлыг гаргахгүй байх талаар тусгах,
1.5.2013 онд хийсэн ажлын мэдээллийг бэлтгэж танилцуулах,

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР

001

ДОРНОД АЙМГИЙН
ХЭРЛЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
“ШУУРХАЙ” ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

    2014 оны 03 сарын 18                Дугаар …                                         Хэрлэн сум

Хэрлэн сумын төсвийн  болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны “Шуурхай”  хуралдааны тэмдэглэлээс:

Нэг: Засаг даргын Тамгын газрын дарга Б.Хасархүү өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан ажил, аймгийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны мэдээлэл, Чойбалсан хотыг жишиг Ногоон хот болгох зорилтын хүрээнд туршлага судлах, үр, үрсэлгээ худалдан авах, “Санамж бичиг” байгуулах зорилгоор БНХАУ-ын Манжуур, Хайлаар хотод ажиллахаар явсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Зүүн бүсийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн аварга тасаг шалгаруулах тэмцээн, Худалдан авах ажиллагааны албанаас зохион байгуулсан А-3 сургалт, Олон улсын бөөрний өдөр, Жишиг хоршоо, Нээлттэй утас 7058-2233 утсанд иргэдээс ирүүлсэн санал, гомдлын шийдвэрлэлт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон цаг үеийн бусад асуудлаар мэдээллийг тус тус хийж, удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өгөв. Үүнд:
Нэг. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, СӨХ-дын дарга нарт  ҮҮРЭГ БОЛГОХ нь:

1.1. Байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын цаг ашиглалтыг баримтлах тал дээр хяналт тавьж ажиллах,

1.2. Тохижилтын ажлын хүрээнд хийсэн болон хийгдэх ажлуудын зурган мэдээллийг бэлтгэж шуурхай хуралдаан дээр танилцуулах,
1.3.2014 онд хийх тохижилтын ажлын төлөвлөгөөг 2014.03.20-ны дотор Захирагчийн албаны дарга Д.Хандсүрэнд ирүүлэхийг  тус тус үүрэг болгов.

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР

001
ДОРНОД АЙМГИЙН
ХЭРЛЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
“ШУУРХАЙ” ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

   2014 оны 03 сарын 25                Дугаар ….                                         Хэрлэн сум

Хэрлэн сумын төсвийн  болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны “Шуурхай”  хуралдааны тэмдэглэлээс:

Нэг: Засаг дарга Ж.Энхцэцэг аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдаан, аймгийн Цагдаагийн газраас тавьсан мэдээлэл, багуудын Иргэдтэй уулзах өдөр, цахим татвар, хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын чанарт анхаарах,  байгууллагуудын гадна тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Хасархүү “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөрдөж ажиллах тухай” аймгийн Засаг даргын 2014.02.21-ний өдрийн А/66 дугаар захирамж, “Ажлын байрны мэдээллийг сайжруулах тухай” аймгийн Засаг даргын 2014.03.19-ний 02 дугаар албан даалгавар, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Л.Цагаан Үйлдвэрчний эвлэлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэг, СӨХ-ны дарга, захирал, эрхлэгч нар 2014 онд хийгдэх тохижилтын ажлын схем зургийг танилцуулан, товч мэдээлэл хийж, удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өгөв. Үүнд:
Нэг: Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт  ҮҮРЭГ БОЛГОХ нь:

1.1.Аймгийн Засаг даргын 2014 оны А/66 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах,
1.2. Ажлын байран дээр архидан согтуурах явдалд хяналт тавьж, цаг ашиглалт, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаанд анхаарч, дээрх асуудлуудыг ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд тусгаж, хяналт тавьж   ажиллах,
1.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах сарын аян зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан ажлын байран дээр осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан ажлын тайланг 2014.04.25-ны дотор ирүүлэх,
1.4.Аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар албан даалгаврын хүрээнд ажлын байрны мэдээллийг хавсралт маягтын дагуу улирал бүр тогтмол гаргаж, аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хүргүүлэх,
1.5. Суралцагчдын дүрэмт хувцасны талаар эцэг эхчүүдээс гаргасан гомдлыг барагдуулах,  дүрэмт хувцас олголтод зохицуулалт хийх,
1.6.Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгууллагынхаа шуурхай бүлгийг тодотгон, багаж, хэрэгслийн /цохиур, хувцас хэрэгсэл гэх мэт/ хамт бэлэн байдалд байлгах,
1.7.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн бүтээн байгуулалтыг хайрлан хамгаалах, хүүхдийн хүмүүжлийг төлөвшүүлэх талаар тодорхой ажлыг зохион байгуулах,
Хоёр. СӨХ-дын дарга нарт  ҮҮРЭГ БОЛГОХ нь:

2.1.Орон сууцны байруудын гадна талбайг зүлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
2.2.Сул шороон замуудыг битүүлэх, хавтан тавих,
2.3.Багуудад байгуулагдсан спорт талбайн эргэн тойрны хог, хагарсан шилнүүдийг цэвэрлэх,

Гурав. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нарт ҮҮРЭГ БОЛГОХ нь:
3.1. Байгууллагынхаа гадна орчинд хийгдэх 2014 оны тохижилтын ажлын төлөвлөгөөг гаргаж, схем зургийн хамт Захирагчийн албанд ирүүлэхийг тус тус үүрэг болгов.

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР

001
ДОРНОД АЙМГИЙН
ХЭРЛЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
“ШУУРХАЙ” ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

    2014 оны 04 сарын 29                                                                 Дугаар 27                                                                           Хэрлэн сум

Хэрлэн сумын төсвийн  болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны “Шуурхай”  хуралдааны тэмдэглэлээс:

Нэг: Засаг даргын Тамгын газрын дарга Б.Хасархүү сумын Засаг дарга, түүний Тамгын газраас 2014 оны 04 дүгээр сарын 01-18-ны өдрүүдэд зохион байгуулсан ажил, аймгийн Удирдах ажилтны шуурхайн мэдээлэл, 7 Захирагчийн албаны дарга Д.Хандсүрэн 2015 онд хийгдэх хөрөнгө оруулалтын саналууд, багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн эрэмбэлүүлэх шаардлагатай ажлын жагсаалт, ИТХ-ын ажилтан Г.Энхээ ИТХ-ын даргын 2014 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан ажлын хэсэг Чойбалсан хотын нутаг дэвсгэр дэх замын тэмдэг, тэмдэглэгээний тооллого, бүртгэлийн зохион байгуулсан ажлын мэдээлэл, цаашид авах арга хэмжээний тухай,  ИТХ-ын дарга Б.Батбаяр  ИТХ-аас зохион байгуулсан үйл ажиллагааны талаар,  товч мэдээлэл хийж, удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өгөв. Үүнд:
Нэг: Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт  ҮҮРЭГ БОЛГОХ нь:

1.1.2015 онд хийгдэх хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын саналуудыг Захирагчийн ажлын албанд ирүүлэх,

1.2. 2014 оны ээлжилт цэрэг татлагад цэргийн насны цэрэгт татагдах ажилтан, албан хаагчдыг хамруулахыг тус тус үүрэг болгов.

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР

001
ДОРНОД АЙМГИЙН
ХЭРЛЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
“ШУУРХАЙ” ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

2014 оны 05 сарын 06                                                                   Дугаар 28                                                                Хэрлэн сум

Хэрлэн сумын төсвийн  болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны “Шуурхай”  хуралдааны тэмдэглэлээс:

Нэг: Засаг даргын Тамгын газрын дарга Б.Хасархүү аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдааны мэдээлэл, Чулуун хороот сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1-11 дүгээр ангийн суралцагчдаас бүрдсэн найрал дууны багийн Чойбалсан хотод урилгаар хийх тоглолтын талаар, Бүхийн нийтийн их цэвэрлэгээ, Ялалтын баяраар зохион байгуулагдах ажлууд, 2014.05.07-нд болон Хэрлэн голын тахилга,  сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон багш, арга зүйчдэд зориулсан “Багшлахуйн менежмент-багшийн хөгжил” сэдэвт сургалт болон цаг үеийн бусад асуудлаар, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга А.Наранцэцэг сумын Засаг дарга, түүний Тамгын газраас 2014 оны 04 дүгээр сарын 16-30-ны өдрүүдэд зохион байгуулсан ажил,  сумын Засаг даргын 2014.05.05-ны А/160 “Мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах тухай” захирамж, 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Отгон тус цэцэрлэгээс санаачлан зохион байгуулсан “Уран хөдөлгөөн, гимнастикийн тэмцээн”-ий талаар, товч мэдээлэл хийж, удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өгөв. Үүнд:
Нэг: Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт  ҮҮРЭГ БОЛГОХ нь:

1.1.Долоо хоногт хийсэн ажлын мэдээлэлийг тогтмол ирүүлж хэвших,
1.2.Байгууллагадаа зохион байгуулж байгаа үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг цахим хуудастаа байршуулж байх,
1.3. Монгол улсын Боловсролын Их Сургуулийн “Боловсролын удирдахуйн профессорын баг”-тай хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон багш, арга зүйчдэд зориулсан “Багшлахуйн менежмент-багшийн хөгжил” сэдэвт сургалтыг 2014.05.10-12-ны өдрүүдэд зохион байгуулах тул 3-аас доошгүй багш, удирдах ажилтныг оролцуулахыг тус тус үүрэг болгов гэжээ.

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР

001
ДОРНОД АЙМГИЙН
ХЭРЛЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
“ШУУРХАЙ” ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

2014 оны 05 сарын 13                Дугаар ……                                        Хэрлэн сум

Хэрлэн сумын төсвийн  болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны “Шуурхай”  хуралдааны тэмдэглэлээс:

Нэг. Засаг дарга Ж.Энхцэцэг аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны талаарх мэдээлэл, 2014 оны 5 дугаар сарын 21-нд зохион байгуулагдах сумын “Малчдын  зөвлөгөөн”, Эх орны дайны ялалтын түүхэн 69 жилийн ой, Аймгийн Засаг даргын 2014 оны А/228 “Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах тухай” захирамж, цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийж, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга А.Наранцэцэг сумын Засаг дарга, түүний Тамгын газраас 2014 оны 05 дугаар сарын 05-11-ний өдрүүдэд зохион байгуулсан ажил,  2014 оны А/167 “Сахилга, хариуцлагыг өндөржүүлэн, ажлын цаг ашиглалтыг сайжруулах тухай” захирамжийг тус тус танилцуулан, удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өгөв. Үүнд:
Нэг. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт  ҮҮРЭГ БОЛГОХ нь:

1.Сумын Засаг даргын 2014.05.06-ны А/167 “Сахилга, хариуцлагыг өндөржүүлэн, ажлын цаг ашиглалтыг сайжруулах тухай” захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах,

2.Аймгийн Засаг даргын 2014 оны А/228 “Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах тухай” захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, байгууллагын эргэн тойрны 50 м, ногоон бүсийн хуваарьт  газруудаа цэвэрлэх,

Хоёр. СӨХ-ын дарга нарт ҮҮРЭГ БОЛГОХ нь:

2.1.Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, орон сууцны байруудын орчны хог хаягдлыг цэвэрлэх,

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР

001
ДОРНОД АЙМГИЙН
ХЭРЛЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
“ШУУРХАЙ” ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

2014 оны 05 сарын 20                Дугаар ……                                        Хэрлэн сум

Хэрлэн сумын төсвийн  болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны “Шуурхай”  хуралдааны тэмдэглэлээс:

Нэг. Засаг дарга Ж.Энхцэцэг ногоон байгууламж, хог цэвэрлэгээ, Рашаан хотоос бэлэглэсэн 300 ширхэг нарс модны арчлалт, хамгаалалт, Малчдын зөвлөгөөн, Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах тухай, Чойбалсан хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн таримал модыг хамгаалах, ялаа, шавж, хортон, мэрэгч түүний авгайлдайг устгах, Аман илтгэлийн уралдаан, гэр бүлд зөвлөгөө өгөх төвийн талаар болон бусад асуудлаар, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга А.Наранцэцэг сумын Засаг дарга, түүний Тамгын газраас 2014 оны 05 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд зохион байгуулсан ажил,  товч мэдээлэл хийж, удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өгөв. Үүнд:
Нэг. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт  ҮҮРЭГ БОЛГОХ нь:

1.1.Байгууллагынхаа эргэн тойрны 50 м хүртэлх хогийг цэвэрлэх, хяналт тавих,
1.2. Аймгийн Засаг даргын санаачилсан Чойбалсан хотыг “Жишиг ногоон хот” болгох ажлын хүрээнд  байгууллагынхаа орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу тарьсан тарьц, модны ургалт, арчлалт, хамгаалалтад хяналт тавих, уг ажлын хүрээнд хийгдсэн мэдээлэлийг тогтмол ирүүлэх,
1.3. Байгууллагуудад тараагдсан нарс модны өдөр тутмын арчлалтыг хийж байх, ургалтад нь хяналт тавих,
1.4.2014 оны 07 дугаар сард зохион байгуулагдах олон улсын “Алтаргана” наадмын бэлтгэл ажлыг хангах,  идэвхтэй оролцох,
1.5.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын өдөр тутмын ажилд хяналт тавих,

Хоёр. Өрхийн эрүүл мэндийн төв, СӨХ-ын дарга нарт ҮҮРЭГ БОЛГОХ нь:

2.1.Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд ахуйн шавж, ялаа түүний авгалдай, хортон мэрэгчийн устгал, орон сууцны подваль, гэр хорооллын бохирын цооног, хур хогийн цэгийн суурь, улиас моднуудад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг чанартай зохион байгуулахыг өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга, СӨХ-ын захирлуудад,

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.