Цас цэвэрлэгээ зохион байгууллаа

1638_8735792Чойбалсан хотод 2015 оны 12 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд их хэмжээний цас орсонтой холбогдуулан Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас цас цэвэрлэгээний ажил зохион байгууллаа. Хэрлэн сумын Засаг даргын 2014 оны А/463 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж явганаар болон авто машинаар зорчиж буй зорчигчдын осол авааргүй, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбай, төв болон туслах замуудын цас, мөсийг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээр цэвэрлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүллээ. Цэвэрлэгээнд 32 байгууллага, аж ахуйн нэгжийн 1632 ажилтан, албан хаагч, суралцагчид, оролцож 1600 м2 талбайн цас мөсийг цэвэрлэлээ.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.