Сууц өмчлөгчдийн холбоод өвөлжилтийн бэлтгэлээ хангажээ

download (3)Чойбалсан хотод үйл ажиллагаа явуулж буй сууц өмчлөгчдийн холбоод нь сумын Засаг даргын захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 3 байрны  орцны цонхны рамыг шинээр хийж, 293 орцны цонхыг шиллэж,124 орцны хаалганы нугас, татуургыг сольж, 8 орцны давхар хаалгыг шинээр хийлээ. Сантехникийн ажлын хүрээнд 15 байрны орцны босоо шугамыг дулаалж хаалт, өрлөг хийж битүүлсэн. 23 байрны 115 айлын босоо шугам, халуун усны 129 м шугам, хүйтэн усны 153 м магистраль шугамыг солиулж, 51ш вентиль тавьсан. Дулааны 49 м шугамыг дулаалж подвалийн шугаманд 33 ш вентиль солиуллаа. Орон сууцны подвал болон гадна орчинд болон орцонд шавж устгалыг бүрэн хийж, 6 байрны дээвэрт нөхөөс наалт хийсэн байна. Жижүүр үйлчлэгч нарыг ая тухтай цэвэр орчинд амьдруулах талаар өөрсдийн нөөц бололцоог ашиглан 9 жижүүрийн байранд засвар хийж, 3 үйлчлэгчийн байрны хаалгыг шинээр сольсон байна.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.