Хэрлэн сумын 1 дүгээр багт хорио цээрийн дэглэм тогтоолоо

gahia0423Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт буюу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хэрлэн сумын малтай хорооллоос гахай үхсэн дуудлага ирж уг гахайнаас шинжилгээний дээж авч шинжилснээс А зэрэглэлийн “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь оношлогджээ. Вириусын гаралтай энэ өвчин гарсантай холбогдуулан Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар 1 дүгээр багт хорио цээрийн дэглэм тогтоож, 5-н газарт хяналтын пост гаргасан байна. Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас уг газарт ариутгал халдваргүйжүүлэлт хийж, малтай хорооллын ойр орчмын гахай тэжээдэг өрхүүдийн гахайнуудад үзлэг хийсэн байна. Чойбалсан хотын хэмжээнд 600 гаруй толгой гахай байдаг бөгөөд өвчин гарсан 1 дүгээр баг Малтай хороолол орчимд 226 гаруй гахай байгаагаас 173 гахайнд уг өвчний сэжиг илэрсэн байна. Эдгээр гахайг устгалд оруулахаар төлөвлөжээ. Уг өвчин нь вирусын гаралтай бөгөөд арьс салст улайх, өндөр халуурах, чацга алдах зэрэг энгийн шинж тэмдгээр илэрдэг байна. “Гахайн сонгомол мялзан” нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий ба ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн дохиолдолд  толгой дараалан үхэх эрсдэлтэй байдаг байна.Гахайн сонгомол мялзан өвчин нь зөвхөн гахайнаас гахайнд халддаг. Тиймээс “Гахайн мялзан” хэмээн нэрлэжээ. Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагаас өвчний вирусыг тээгч мах, махан бүтээг­дэхүүнийг хүнсэнд хэрэглэ­хийг хориглодог юм байна. Санамсаргүй байдлаар мял­зан өвчний вирус тээгч га­хайн махыг хүнсэнд хэрэг­лэсэн тохиолдолд ямар нэг сөрөг нөлөөгүй гэнэ. Харин түүхий махнаас энэ өвний шинж тэмдгийг хялбархан мэдэх боломжтой. Эрүүл гахайны мах цайвар, өөх нь цагаан өнгөтэй байхад, мял­зан өвчтэй гахайн мах хүрэн улаан өнгөтэй байдаг аж. Халдвар авах зам нь гахайн байр, тэжээл, бор­доогоор дамжих нь олонтаа. Гэвч гахай маллагч хүний хувцсаар халдах тал бий аж. Тодруулбал, мялзан өвчтэй гахайтай хавьтсан хүн хувц­саа ариутгахгүй хөршийнхөө гахайны байр руу ороход гахайнд халдвар дамждаг байна. Иймд иргэд, аж, ахуйн нэгжүүд дээрх өвчнөөс урьд­чилан сэргийлэхийн тулд харьяа газрынхаа мал эмнэ­лэгт хандаж, халдваргүй­жүүлэх вакцинд хамрагдаж, таны гахайд дээрх өвчний шинж илэрвэл цаг алдалгүй холбогдох газарт хандахыг зөвлөж байна. Хэрэв нуун дарагдуулсан үйлдэлд гамшгийн асуудалд үл харгалзан хорогдсон га­хай­ны нөхөн олговор олдох­гүй юм байна.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.