Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах цэгийн ажиллах цагийн хуваарийг баталлаа

f33481e2df51274fbigАрхидан согтуурахтай тэмцэх тухай хуулинд өөрчлөлт орсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын А/444 дүгээр захирамжаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг баталсан бөгөөд үүнтэй холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 24-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс болон холбогдох хууль хяналтын байгууллагууд дээрх үйл ажиллагаа явуулдаг 63 аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийж холбогдох мэдээлэл чиглэлийг өгч ажиллалаа.
Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах цэгийн үйл ажиллагааны цагийн хуваарь

Супер маркет, мини маркет, хүнсний дэлгүүр 06.00-23.00, Бөөний төв /агуулах/ 08.00-20.00, Баар /караоке/ 14.00-00.00, Кафе, ресторан 06.00-00.00 хүртэл ажиллах юм.

Эх сурвалж www.dornodmedee.mn

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.