Чойбалсан хотын Захирагчийн санаачлагаар халуун усны газар нээгдлээ

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Захирагч П.Мөнхтөр санаачлан сууц өмчлөгчдийн холбоодын ажилтнууд буюу орцны жижүүрүүд, тэдний гэр бүлийнхэнд зориулсан халуун ус, угаалгын газрыг ашиглалтад оруулсан байна. Энэхүү халуун ус, угаалгын газрыг байгуулах болсон шалтгаан нь Хотын Захирагч сууц өмчлөгчдийн холбоодын ажилтнуудын сургуулийн өмнөх насны бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болсон. Орцны жижүүрүүдийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдсан ч тогтмол халуун усанд орж чаддаггүйн улмаас бусад хүүхдүүдэд элдэв халдварт өвчин тараах эрсдэл үүссэн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан 10 дугаар багийн ажлын албаны байрыг чөлөөлж тус байранд халуун усны газрыг байгуулсан нь энэ юм байна. Энэхүү халуун усны байр ашиглалтад орсноор сууц өмчлөгчдийн холбоодын ажилчид гэр бүлийн хамт халуун усанд тогтмол орж ариун цэврийн байдлаа сайжруулж, халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн бололцоотой болж байгаа юм байна. Халуун усны газрыг зүгээр байгуулаад орхих бус сууц өмчлөгчдийн холбоодын зөвлөлийн даргатай хамтран 2015 оны 10 дугаар 01-ний өдрөөс бүх орцны жижүүрүүдийн ариун цэврийн байдалд тогтмол хяналт тавихаар боллоо.1  DSC_0472 DSC_0479 DSC_0492

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.