Их цэвэрлэгээ зохион байгуулж байна

download (1) “Их түмэн” санаачилгын Зүүн хойд Азийн орнуудын орон нутгийн хамтын ажиллагааны уулзалт Чойбалсан хотод 2015 оны 08 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд болох гэж байгаа билээ. Монгол, Орос, Япон, Хятад зэрэг  улсын зочид төлөөлөгчид оролцох энэхүү томоохон уулзалтын өмнө хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор Хэрлэн сумын засаг даргын зүгээс захирамж гарган  Их цэвэрлэгээ зарлаад байна.

Өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулах энэхүү их цэвэрлэгээнд албан байгууллага бүр ойр орчмынхоо 50 м газрын хог хаягдлыг цэвэрлэх, “Чойбалсан хөгжил”, “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-ууд хотын гэрэлтүүлэг, төв болон туслах замын хаяг тэмдэглэгээг сэргээн засварлаж, найдвартай ажиллагааг хангах, хогийг татан зайлуулах, 10 багийн Засаг дарга нар цэвэрлэгээний ажилд албан байгууллага, айл өрхүүдийг уриалан, оролцуулах үүрэг авчээ.

 

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.