Дорнод аймгийн бэлгэ тэмдэг цагаан зээргүй боллоо

Dornod logoАймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.Мөнхтөр санаачлан аймгийн бэлгэ тэмдэгт өөрчлөлт оруулах асуудлыг оруулж хэлэлцүүлэн батлуулсан байна. Дорнод аймгийн бэлгэ тэмдэгт орсон цагаан зээрийн дүрсийг авч бусад бэлгэдлийг орон нутгийн онцлогийг бүрэн илэрхийлж чадсан гэж үзэж хэвээр үлдээжээ.Өмнө нь 2008 онд цагаан зээрийг Дорнод аймгийн бэлэг тэмдгээс авах талаар яригдаж зарим төлөөлөгч санал оруулж байсан ч тухайн үедээ дэмжлэг авч байгаагүй юм.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.