Чойбалсан хотын сүлд дуу шалгаруулах уралдааны болзол

 

ЧОЙБАЛСАН ХОТЫН СҮЛД ДУУ ШАЛГАРУУЛАХ

УРАЛДААНЫ БОЛЗОЛ

 

Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас Чойбалсан хотын 77 жилийн ой, “Алдар гавьяаны баяр”-ын өдрийг угтан Чойбалсан хотын сүлд дуу шалгаруулах “Баатар хот Чойбалсан” дууны уралдааныг зарлаж байна.

                    Нэг. Уралдааны зохион байгуулах журам

1.1. Уралдаанд хөгжмийн зохиолч, яруу найрагч болон дуучид, хөгжим, яруу найраг сонирхогчид оролцоно.

1.2. Уралдаанд оролцох бүтээлийг 2015 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын 01 тоот өрөөнд хүлээн авна.

1.3. Уралдаанд оролцсон бүтээлээс эхний 3 байрыг шалгаруулна.

                     Хоёр. Уралдаанд ирүүлэх бүтээлийн шаардлага

2.1. Чойбалсан хотыг магтан дуулсан хөгжил цэцэглэлтийг билэгдсэн, цоглог хэмнэлтэй, өнгөрсөн болон одоо цагийн бүтээн байгуулалтыг алдаршуулсан “Баатар хот Чойбалсан” нэртэй мэргэжлийн шаардлага хангасан бүтээл байна.

2.2. Бүтээлийг ирүүлэхдээ дууны үгийг А4-ийн цаасан дээр нэг хувь, дууны ая болон дууг DVD-дбичиж ирүүлнэ.

2.3. Уралдаанд оролцох бүтээл нь 2015 онд хийгдсэн шинэ бүтээлүүд байна.

                      Гурав. Уралдааны шагнал

3.1. Шагналын сан  1 дүгээр байр-1 Өргөмжлөл 1.000.000 төгрөг, 2 дугаар байр-1 Өргөмжлөл 500.000 төгрөг, 3 дугаар байр-1 Өргөмжлөл 300.000 төгрөг

                     Дөрөв. Уралдааныг дүгнэх журам

4.1. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2 үе шаттай шалгаруулна. 2 дугаар шатанд шалгарсан 3 бүтээлийг мэргэжлийн түвшинд үнэлж байр эзлүүлнэ.

4.2. Шүүгчдийн бүрэлдэхүүнд сумын Засаг даргын зөвлөлийн гишүүд, мэргэжлийн хөгжмийн зохиолч, яруу найрагчид оролцоно.

  1. 3. Уралдаанд шалгарсан бүтээлийг Чойбалсан хотын сүлд дуу болгон өргөмжилж, дүрсжүүлэн нийтийн хүртээл болгоно.

 

 

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.