ОРОС ХЭЛ, СОЁЛЫН ӨДРҮҮД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Чойбалсан хотын Захирагчийн санаачилгаар Орос хэл, соёлын өдрүүд арга хэмжээ 2015 оны 02 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Чойбалсан хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээний хүрээнд багш, сурагчдын дунд Орос хэлний олимпиад, ОХУ-д их дээд сургууль төгсөгчдийн дунд уулзалт ярилцлага, Орос дуу, шүлгийн тэмцээн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Олимпиадад оролцогсдоос багш нарын төрөлд 1-р байрыг Сүхбаатар аймгийн 3 дугаар сургуулийн багш А.Ариунаа, 2-р байрыг Хэрлэн сумын “flower” сургуулийн багш Т.Сүхбаатар нар эзэлж ОХУ-д мэргэжил дээшлүүлэх эрх авсан бол сурагчдын төрөлд 1-р байрыг Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн сурагч Х.Номин, 2-р байрыг Сүхбаатар аймгийн сурагч Б.Батзориг, 3-р байрыг Хэнтий аймгийн сурагч Б.Сугарболд, 4-р байрыг Хэрлэн сумын 6 дугаар сургуулийн сурагч С.Аззаяа, 5-р байрыг Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн сурагч Г.Хулан, 6-р байрыг Хэнтийн аймгийн сурагч Э.Намуунбайгаль, 7-р байранд Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн сурагч Н.Намуунцэцэг нар эзэлж, ОХУ-д тэтгэлгээр суралцах эрхээр шагнагдлаа. Мөн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан Орос дуу, шүлгийн тэмцээнд 35 оролцогчид оролцсноос 1-р байрыг Хэрлэн сумын 6 дугаар сургуулийн сурагч Э.Чинхүслэн, 2-р байрыг 12 дугаар сургуулийн охидын queen хамтлаг, 3-р байрыг Чулуунхороот сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч н.Анхзул, 4-р байрыг Хан-Уул цогцолбор сургуулийн багш Б.Энх-Амьдрал, Н.Даваазул, 5 дугаар байрыг 12 дугаар сургуулийн багш Н.Сарангэрэл нар эзэлсэн байна.
Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Захирагч П.Мөнхтөр, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал, ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх Е.Г.Михайлов, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Д.Цогзолмаа нар 3-н талт хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаатай байгууллаа.
DSC_0259

DSC_0103

DSC_0144

DSC_0139

DSC_0074DSC_0193

Polls

Sorry, there are no polls available at the moment.

2 Responses to ОРОС ХЭЛ, СОЁЛЫН ӨДРҮҮД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  1. Ирээдүйн боловсон хүчинээ сайн бэлдэж байгаад Чойбалсанчууд бид баяртай байна.Мөнхтөр танай хамт олонд ажлын амжилт хүсээд дахиж их санаачлага гаргаарай.Амжилт хүсье

    зочин
    2015 02.16 at 16:41
    Reply

  2. Энэ хүүхдүүд азтай юм аа.

    зочин
    2015 02.16 at 16:46
    Reply

Сэтгэгдэл бичих

.