“Зөв дадал-зөв амьдралын үндэс” уриалга гаргалаа.

Хүн амын амьдралын хэв маягийн өөрчлөлт, техник технолгийн хөгжлөөс шалтгаалан хөдөлгөөний хомсдол нэмэгдэн, бие бялдрын хөгжлийн үзүүлэлт буурч, иргэдийн эрүүл бус дадал хэвшил, буруу зан үйл зэрэг нягт холбоотой олон хүчин зүйлс хүний эрүүл мэнд, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлсөөр байна.
Төр засгаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар бодлого, шийдвэрүүдийг гаргаж байгаа боловч төдийлөн үр дүнгээ өгч чадахгүй байгаа нь хувь хүн, гэр бүл, хамт олон, бүх нийтээрээ эрүүл аж төрөх арга барил, зан үйлийг төлөвшүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байна.
Иймд нийт иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах уриалгыг гаргалаа.

ЗӨВ ДАДАЛ-ЗӨВ АМЬДРАЛЫН ҮНДЭС

Зорилго:Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх замаар эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох, хүмүүжих, ажиллах орчинг бүрдүүлэхэд хувь хүн, хамт олон, салбар хоорондын болон олон нийтийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэгдэнэ.

1.Эрүүл бие-аз жаргалын үндэс
 Хүүхэд багачуудыг бага наснаас нь эхлэн эрүүл чийрэг, эрдэм боловсролтой болгохын төлөө эрүүл аж төрөх, эрүүл орчинд амьдрах зөв зан үйлүүдийг дадал хэвшил болгож хүмүүжүүлэх.
 Өдөр бүр өөртөө цаг гарган 10000-аас доошгүй алхаж идэвхтэй хөдөлгөөн, өөрт тохирсон дасгал хийж хэвших
 Гэр бүл, үр хүүхдүүдээ эрүүл хоол хүнсээр хангах, зөв зохистой хооллож байхыг эрхэмлэх
 Хэрвээ та тамхи татдаг бол өнөөдрөөс эхлэн татгалзаж өөрийгөө болон үр хүүхдээ тамхины утаанд хордохоос хамгаалж, гэр бүлийн гишүүн, найз нөхөд, хамт олны эрүүл мэнд, эдийн засаг, гоо сайханд учруулах хор холбогдлоос урьдчилан сэргийлэх

2.Эрүүл ажлын байр-амжилтын үндэс
 Хамт олныг хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх.
 Байгууллага, хамт олны дунд архи, тамхигүй орчныг бүрдүүлэх, түүний хор хөнөөлийг сурталчилж, ажилчдын болон тэднээр дамжуулан гэр бүлийнх нь эрүүл мэндийг хамгаалах
 Ажлын байрны дарамт шахалтаас зайлсхийн, стресс, бухимдалгүй, ая тухтай ажиллах сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх, харилцааны эерэг хандлагыг эрхэмлэх
 Ажлын байранд хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж, ажилтан, албан хаагчдыг аливаа эрсдэлээс хамгаалах

3.Эрүүл орчин -амьдралын үндэс
 Сурч хүмүүжиж байгаа болон ажиллаж, амьдарч буй орчин, олон нийтийн газар ил задгай бие засах, хог хаяхгүй байх, цэвэр цэмцгэр, эрүүл орчин бүрдүүлэхэд иргэн бүр чин сэтгэлээ хандуулах
 Байгууллага, айл өрх бүр өөрийн орчиндоо ногоон байгууламжийг нэмэгдүүлж эко орчин бий болгох
 Ажиллаж, амьдарч, сурч хүмүүжиж буй орчиндоо ариун цэврийг сахих, цэцэг ногоо ургуулах, хүүхэд, гэр бүл, хамт олонд ажиллаж, амьдрах эрүүл, таатай орчин бүрдүүлэх

Эрүүл, урт удаан наслахын үндэс болсон амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй аливаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахыг нийт ИРГЭДДЭЭ уриалж байна.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.