Хэрлэн сумын ЗДТГ-ын шуурхай хуралдааны тэмдэглэл

State_emblem_of_Mongolia.svg

ДОРНОД АЙМГИЙН
ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
“ШУУРХАЙ” ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

2014 оны 11 сарын 10                                                                            Дугаар 37                                                                                                                        Хэрлэн сум

Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын “Шуурхай” хуралдааны тэмдэглэлээс:

           Нэг: Засаг дарга П.Мөнхтөр, Засаг даргын орлогч Т.Энхтөр, Тамгын газрын дарга Б.Хасархүү, Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Л.Эрдэнэ нар аймгийн удирдах ажилтнуудын “Шуурхай” хуралдаан, Засаг даргын аймгийн удирдах ажилтнуудын “Шуурхай” хуралдаан дээр тавьсан мэдээлэл, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчдын цаг ашиглалтын талаар, Хөдөө аж ахуйн салбарын ажилтны өдөрлөгийн хүрээнд хийгдэх арга хэмжээний талаар мэдээллийг хийж, цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл солилцож, ажилтнуудад дараах үүрэг, даалгаврыг өгөв. Үүнд:

            1.Аймгийн хэмжээнд архидан согтуурах явдал буурахгүй, төрийн албан хаагчид архидан согтууран эрүүлжүүлэх байранд орох явдал гарч байгаа тул Тамгын газрын ажилтан албан хаагчид, багийн ажлын албаны хаагчдад ажлын болон ажлын бус цагаар архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байх,

          2. Ажилтан албан хаагчидын цаг ашиглалтыг сайжруулах, ажлын цаг баримталж ажиллах, чөлөө авах тохиолдолд албан ёсоор удирдлагад хандаж зөвшөөрөл авч байхыг нийт ажилтан, албан хаагчидад,

            3. Тамгын газрын мэргэжилтэн, багийн Засаг дарга нар өнгөрсөн сарын ажлын төлөвлөгөөний биелэлт, ирэх сард хийх ажлын төлөвлөгөөг гарган Засаг даргын орлогчоор батлуулж ажиллахыг нийт ажилтан, албан хаагчдад,

            4.Чойбалсан хотын хэмжээнд шинээр баригдаж буй орон сууцууд нь нэг тогтоосон стандартын бус, байршлыг нь оновчтой сонгоогүй зэрэг зөрчил гарч байгаа тул энэ асуудлуудыг нэгтгэн нэгдсэн журманд оруулж ажиллахыг Захирагчийн ажлын албаны дарга Д.Хандсүрэн, хотын архитектор А.Түмэнжаргал нарт,

          5. Хотоос мал бүхий иргэдийг гаргах ажлыг эрчимжүүлэн ажиллахыг Мал, эмнэлэг, үржлийн тасгийн дарга Л.Эрдэнэ, мэргэжилтэн Б.Даваа нарт тус тус үүрэг болгов гэжээ.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.